БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын эрх баригчид энх тайван замаар хөгжих бодлого баримтлахыг зорьж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг баталсны 70 жилийн ойд зориулсан Бээжингийн бага хурал дээр илтгэл тавьж, “Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын төлөө бусад улс орнуудтай хүчээ нэгтгэнэ” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин “БНХАУ үндэсний онцлогтой шинэчлэлийн бодлого баримталж, ‘хүчирхэг үндэстэн байгуулахад бүх талын туслалцаа’ үзүүлж байна. Хятадын энх тайван хөгжлийн замаар замнах шийдвэр өөрчлөгдөхгүй. Бид хэзээ ч колончлол, ноёрхлын сонгохгүй” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Бээжин Украины хямрал, Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах, Солонгосын хойг, Иран, Мьянмар, Афганистантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх аж.

Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим: Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших.

Хятадын дарга Ши Жиньпин зургадугаар сарын 28-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцон, “Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулъя” сэдэвт илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дурдсан нь цаг эриний шаардлага, түүхийн сонголт юм. Уг зарчим Азид бий болж, дэлхий даяар хурдацтай хэрэгжин, хүн төрөлхтний дэвшилд түүхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, энэхүү таван зарчим нь олон улсын харилцаа болон олон улсын хуулийн засаглалд түүхийн баримжааг бий болгож өгсөн.

Харилцан адилгүй нийгмийн тогтолцоотой улс орнууд хоорондоо харилцаа тогтоон хөгжих зөв чиглэл болж буй. Хөгжиж буй орнууд хооронд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, бие даан хөгжихөд эрч хүч сэлбэсэн. Олон улсын дэг журмыг шинэчлэн сайжруулахад ч хувь нэмрээ оруулсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу