Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 40 хувьд хүрч, улсын хэмжээнд 828900 сонгогч саналаа өгөөд байгаа ажээ. 

Санал өгсөн сонгогчдын 38.1 хувь нь эрэгэй, 42.6 хувь нь эмэгтэй байна. Аймгуудын хувьд Говь-Алтай аймаг ирцээр тэргүүлж, нийт сонгогчийн 50.9 хувь нь саналаа өгсөн бол нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ирц хамгийн бага буюу 37.7 хувьтай байгаа аж.

Орхон аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлснээр, 48 хэсгийн хороо ажиллаж, нийт 66630 сонгогч саналаа өгөхөөс одоогийн байдлаар 23.5 хувийн ирцтэй байгаа юм байна.

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт нийт 87 нэр дэвшигч өрсөлдөж буй. Хойд бүс буюу 4 дүгээр тойрогт Хөвсгөл, Булган, Орхон аймагт нийт 199 мянга 691 сонгогч санал өгнө. Тухайлбал, Орхон аймагт 71519, Булган аймагт 40482, Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 87690 сонгогч саналаа өгөх юм.

Баянхонгор аймагт, 14.30 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 40 хувьтай үргэлжилж, 22040 сонгогч саналаа өгсөн байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн 7 дугаар тойрог буюу говийн бүсэд долоон мандатын төлөө 15 нам, 2 эвсэл, 2 бие даагч нэр дэвшиж байгаа аж. Тус аймгийн 15 сумын хэмжээнд нийт 61 багт 63 хэсгийн хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд 49422 сонгогч санал өгөхөөр бүртгэгджээ. Сонгуулийн ирц 13:45 минутын байдлаар 33.4-д хүрчээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу