УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Энэ үеэр “Оюу толгой” ХХК ажилчдадаа найман цагийн цалинтай чөлөө олгож, нэмэлт нислэгээр зөөвөрлөн, саналыг нь өгүүлж буй ажээ.

Тодруулбал, тус компанийн ажилтан “Манай компаниас уурхайн талбарт уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж буй Улаанбаатар хот болон бусад аймагт саналаа өгөх ажилчдадаа нэмэлт нислэгүүд гарган, онгоц, автобус, тээврийн хэрэгслээр ханган, иргэний үүргээ гүйцэтгэх 8 цагийн, цалинтай чөлөө олгож байгаа юм байна.

Ингэснээр ажлын хуваарийн дагуу сайтад уртын ээлжээр 14 хоног ажиллаж буй ажилчид өнөөдөр Улаанбаатарт очиж, саналаа өгчихөөд, орой буцаад Өмнөговьд ирж, маргаашаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байна” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу