УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

17:09 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 1 сая 39 мянга 310 сонгогч саналаа өгч санал хураалтын ирц 50 хувийг давлаа.

Сонгуулийн тойргоор нь авч үзвэл, 2-р тойрог буюу баруун бүс хамгийн өндөр ирцтэй байна. Мөн 12, 9, 1, 6, 7-р тойргууд 50 хувийг давжээ. 

Санал хураалт 22.00 цагт өндөрлөнө.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу