Сонгуулийн Ерөнхий хороо болон Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн санал хураалтын үйл явцын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ
Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.ТОВУУДОРЖ:
-Ээлжит сонгуульд Санал авах байр, замын хөдөлгөөн, гэмт хэрэг зөрчил, аюулгүй байдал хангах, шуурхай албанд нийт 12 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчилтэй холбоотой 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 665 орон нутагт 439 дуудлагыг хүлээн авч ажиллаж байна.
Гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс нэр дэвшигчтэй холбоотой илт худал мэдээлэл тараасан дуудлага 259 буюу 61.67 хувийг эзэлж байна. Мөн Эрүүгийн хэргийн 14.5 буюу “иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн ажилд саад учруулсан” гэх хэрэгт 83 гомдол мэдээлэл ирсэн буюу нийт зөрчлийн 13.19 хувийг эзэлж байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.18.1 буюу хуульд зааснаас  өөр аргаар сонгуулийн сурталчилгаа явуулах гэх дуудлага мэдээлэл нийт зөрчлийн 100 буюу 23.81 хувийг тус тус эзэлж байна. Эдгээр мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага холбогдох шалгалт ажиллагааг хууль журмын дагуу авч ажиллаж байна.

Олон нийтийн сүлжээнд нийслэлийн Тавдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж задалсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу шалгахад хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу