УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд монголчууд түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор 126 хүнтэй парламент бүрдүүлнэ.

Сонгуулийн ирц сайн байна гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч буй ч өмнөх жилүүдийн УИХ-ын сонгуультай харьцуулахад бага байгаа юм. 

Тодруулбал, 2016 онд 17:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 55 хувь нь саналаа өгчихсөн байжээ. Харин 2020 оны эл цагт ирц 53 хувьтай үргэлжилж байсан. Гэвч энэ жилийн 17:00 цагт ирц дөнгөж 50 хувь хүрсэн юм. 

Сонгогчдын ирцийн мэдээллийг харахад, 18:30 цагийн байдлаар 20-24 насны залуучуудын ирц хамгийн бага буюу 38.1 хувьтай байна. Харин 40-өөс дээш насныхны ирц 60 хувь давжээ. Тэр дундаа 65-69 насны сонгогчдын 79.2 хувь нь саналаа өгөөд байна. 

Сануулахад, сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. Санал хураалт дуусахад 3 цаг 30 минут үлдлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу