Шилэн ажиллагааны хүрээнд хийж буй ажлын талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2023.04.03) мэдээлэл өглөө. 

Тусгай хамгаалалттай 3,474 га газар ээзмшиж буй 1958 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан байна. 

Энэ талаар тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар байдгаас 17-д нь газар олгосон байна.

Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат 2973 га газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт 501 га газар буюу нийт 3,474 га газрын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, ил тод болгож байна. Газар эзэмшигчээр нь авч үзвэл 1071 иргэнд  299 га, 887 байгууллагад 3,175 га газар олгосон мэдээллийг нээлттэй болгосон гэсэн үг.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар эдгээр тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээлэл ил тод болж байгаа юм. Ингэснээр газрын зөвшөөрөл авч, эзэмшиж байгаа иргэд газрын төлбөрөө төлж байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх зэрэг мэдээлэлд иргэд хяналт тавина. Түүнээс биш газрын зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг хууль бус зүйл хийж байна гэж ойлгож болохгүй” гэлээ. 

Тусгай хамгаалалттай гаар эзэмшигчдийн мэдээллийн ЭНД дарж харна уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу