УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн орон даяар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол ардын намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “УИХ-ын сонгуулийн 2-р тойрог, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа нь нотлогдсон. Цахим орчинд бичлэг нь ил болсон. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. 

УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Х.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт багцлан тарааж буй үйлдэл нь ч нотлогдсон. 

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багт байрлах айлуудад 5 мянгын дэвсгэртээр 300 мянган төгрөгийг тус бүр тараасан нь нотлогдож, хуулийн байгууллагад шилжлээ. Мөн Баянхонгор аймгийн 10-р багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын ухуулагчид 100 мянган төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. 

Сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. Сонгинохайрхан дүүрэгт АН-ын ажиглагч нар 99789846 дугаараас “Ардчилсан намд саналаа өг. Өөдөөс чинь хараад сууж байна шүү” гэж мессеж бичсэн баримт ирлээ. 

МАН-ын зүгээс сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн эрх бүхий байгууллагад нийтдээ 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар хандаад байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу