Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, Элчин сайд Женефер Браш цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлсэн. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 200 гаруй ажиглагч урт болон богино хугацаанд ажиглаж буй юм.

Элчин сайд ЖЕННИФЕР БРАШ:

-Монголын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг тул нийт ажиглагчийн олонх нь нийслэлд томилогдсон. Тэд хэд хэдэн хэсгийн хороон дээр очиж ажиглалтаа үргэлжлүүлж байна. Мөн хөдөө орон нутаг дахь тойрог бүрд ажиглагчид томилогдсон бөгөөд тайлан үнэн бодитой гарахад чухал нөлөөтэй.

-УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр нийгмийн бүх бүлэг болон эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг энэ он дуустал хүлээн авах бөгөөд хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ажиглалтаа үргэлжлүүлнэ.

ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ БАГ СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ХОРООТОЙ НЭГДЖЭЭ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах хороо Европын Парламентын бүрэлдэхүүний баг нэгджээ.

Сонгуулийн ажиглах хороог байгуулсан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д нийт 57 улсын төлөөлөл багтдаг. Тэдгээрээс Ватиканыаас бусад орны сонгуулийг тус байгууллагынхан хөндлөнгөөс ажиглажээ.

Мэргэжлийн шинжээчдийн баг бүрэлдэхүүн Сонгуулийн ажиглалтын урьдчилсан дүгнэлтээ маргааш 15:00 цагт танилцуулах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу