НЭМЭЛТ: 23.25 ЦАГ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр МАН сонгогчдоос авсан нийт саналын тоогоор тэргүүлж байгаа аж. Тодруулбал:

    1. МАН 283976,
    2. Ардчилсан нам 241804,
    3. ХҮН нам 86250,
    4. Иргэний зориг ногоон нам 42451,
    5. Үндэсний эвсэл 42442,
    6. Шинэ нэгдсэн эвсэл 38890,
    7. Үнэн ба зөв нам 22981,
    8. Иргэний хөдөлгөөний нам 11893,
    9. Бүгд найрамдах нам 10893,
    10. Иргэдийн оролцооны нэгдэл нам 7952,
    11. Ард түмний хүч нам 6677 санал тус тус аваад байгаа аж.

УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт 5 мандатын төлөө 84 нэр дэвшигч өрсөлдсөн. 23:30 цагийн байдлаар тус тойргийн 96.27 хувийн саналыг нэгтгэсэн байдлаар

  1. Жигжидсүрэнгийн Чинбүрэн (МАН) 56391
  2. Баттөмөрийн Энхбаяр (МАН) 53958
  3. Пүрэвсүрэнгийн Наранбаяр (ХҮН) 51567
  4. Энхтайваны Бат-Амгалан (МАН) 50497
  5. Хүрэлбаатарын Булгантуяа (МАН) 49010 санал тус тус авсан байна

Нийслэлийн Баянгол дүүрэг 3 мандаттай, 52 нэр дэвшигч өрсөлдсөн билээ. 23:30 цагийн байдлаар ХҮН намын нэр дэвшигч Ж.Золжаргал тэргүүлж, МАН-ын Хассуурийн Ганхуяг бичигдэж байна. Тодруулбал:

    1. Жаргалсайханы Золжаргал (ХҮН) 38827
    2. Хассуурийн Ганхуяг (МАН) 38055
    3. Жамбалын Ганбаатар (МАН) 27648
    4. Өлзий-Оршихын Сумъяабаатар (МАН)- 27222
    5. Шаравдэмбэрэлийн Энхтуул (ХҮН) 20193
    6. Цэрэндуламын Алтанцэцэг (АН) 20193 нар жагсаж байна.

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт 23:45 цагийн байдлаар

    1. Х.Баттулга (АН) 55043
    2. Л.Энх-Амгалан (МАН) 54221
    3. Д.Батлут (МАН) 53318
    4. Б.Бат-Эрдэнэ (МАН) 48448
    5. Д.Үүрийнтуяа (МАН) 46996
    6. Л.Мөнхбаатар (МАН) 44468
    7. Ж.Бат-Эрдэнэ (МАН) 43806
    8. Ц.Даваасүрэн (МАН) 42971 санал тус тус авчээ.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог 7 мандаттай. 24.00 цагийн байдлаар, нийт саналын 99.3 хувийг төв серверт нэгтгээд байгаа бөгөөд

    1. Ренчинбямбын Сэддорж (АН) 41.304
    2. Борхүүгийн Дэлгэрсайхан (МАН) 39.285
    3. Нанзадын Наранбаатар (МАН) 37.049
    4. Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан (АН) 36928
    5. Цагаанхүүгийн Мөнхбат (АН) 36.350
    6. Равжихын Эрдэнэбүрэн (АН) 36101
    7. Гомбын Ганбаатар (АН) 35543 санал тус тус авсан байна.

00:30 цагийн байдлаар УИХ-ын 13 дугаар тойргийн бүх санал тоолох төхөөрөмжөөс төр серверт мэдээлэл дамжуулж дуусжээ. Тус тойргийн хоёр мандатыг

    1. С.Амарсайхан (МАН) 16539
    2. С.Сандаг-Очир (МАН) 12347 саналаар тус тус авч байна.

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР МАН 65 МЯНГА, АРДЧИЛСАН НАМ 58 МЯНГАН САНАЛ АВЧЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч саналаа өгөхөөс 22.00 цагийн байдлаар аймаг, нийслэлийн саналаа өгсөн сонгогчдын ирц 70 хувьтай гарахаар байгаа ажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Өнөөдрийн санал хураалт амжилттай боллоо. Гадаадад байгаа иргэдийн саналыг авчирсан. Дээд давхарт тоолох бөгөөд дүнг дамжуулсны дараа мэдээлэл дээр нэмж нэгтгэнэ.

Улсын хэмжээнд байгаа 2198 хэсгийн хорооноос дүнг дамжуулж байгаа буюу сүлжээгээр ороогүй хэсгийн хороодын сүүлийн хоёр цагийн ирцийг оруулна. Санал хураалт зохион байгуулах явцад гомдол мэдээллүүд ирсэн ч ноцтой асуудал гарсангүй” гэж мэдээлэв.

Яг одоо хэсгийн хороодоос ирсэн мэдээллийн дагуу сонгуулийн дүнг нэгтгэж байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН урьдчилсан байдлаар нийт 65 мянган сонгогчийн санал аваад байгаа бол Ардчилсан нам нийт сонгогчоос 58 мянган санал авчээ. ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, “Үндэсний эвсэл” сонгогчдоос авсан саналын тоогоороо эхний тавд жагсаж байна.

Урьдчилсан мэдээллээр, 22:50 цагийн байдлаар:

    1. Монгол Ардын нам – 230431
    2. Ардчилсан нам – 196498
    3. ХҮН нам – 62070
    4. Иргэний зориг ногоон нам – 33351
    5. Үндэсний эвсэл – 30790
    6. Шинэ нэгдсэн эвсэл – 29753
    7. Үнэн ба Зөв нам – 18380
    8. Иргэний хөдөлгөөний нам – 8899
    9. Бүгд найрамдах нам – 8340 санал аваад байгаа аж.

Урьдчилсан дүн мэдээллээр, Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, Ш.Бямбасүрэн нар сонгогчдоос хамгийн их санал авчээ.

УИХ-ын 1-р тойрог 9 мандаттай. 22:33 цагийн байдлаар, нийт саналын 58 хувийг төв серверт нэгтгээд байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тус тойрогт АН-ын гурван нэр дэвшигч саналын тоогоор тэргүүлэв. Үнд:

    1. Оюунсайханы Алтангэрэл (АН) 33648
    2. Сайнхүүгийн Ганбаатар (АН) 32233
    3. Пүрэвийн Мөнхтулга (АН) 31804
    4. Батмөнхийн Батцэцэг (МАН) 31553
    5. Ганзоригийн Тэмүүлэн (МАН) 30900
    6. Дашдондогийн Ганбат (АН) 30638
    7. Дамдинсүрэнгийн Жаргалсайхан (АН) 29214
    8. Даваагийн Цогтбаатар (АН) 290530
    9. Ганбатын Хосбаяр (АН) 28004 санал тус тус аваад буй юм байна.

Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дараах нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тэргүүлж байна. Үүнд:

    1. Цэвэгдоржийн Туваан
    2. Болдын Жавхлан
    3. Жадамбын Энхбаяр
    4. Далайн Батбаяр
    5. Буяагийн Тулга
    6. Сүхбаатарын Эрдэнэболд
    7. Гонгорын Дамдинням
    8. Сүрэнжавын Лүндэг
    9. Жигжидийн Батжаргал
    10. Чинбатын Ундрам нар жагсжээ.
УИХ-ын сонгуулийн XII тойрог буюу Хан-Уул дүүрэгт урьдчилсан байдлаар,
1. МАН-аас нэр дэвшигч Т.Мөнхсайхан
2. МАН-аас нэр дэвшигч Ж.Алдаржавхлан
3. АН-аас нэр дэвшигч Ч.Лодойсамбуу нар тус тус саналын тоогоор тэргүүлж байна.
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу