Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. 2024-2028 оны парламентад таван намын төлөөлөл багтахаар байна.

Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 13 тойргоос 78, нам, эвслийн жагсаалтаар 48 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.

Урьдчилсан дүнгээс харахад УИХ-д:

  • Монгол Ардын Нам (МАН) тойргоор 50, жагсаалтаар 18
  • Ардчилсан Нам (АН) тойргоор 26, жагсаалтаар 18
  • ХҮН нам тойргоор хоёр, жагсаалтаар зургаан суудал авахаар байна.

Харин Иргэний Зориг Ногоон Нам, Үндэсний Эвслээс тус бүр жагсаалтын эхний дөрвөн нэр дэвшигчээ УИХ-ын гишүүн болгох боломжтой болжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу