УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өндөрлөж, урьдчилсан байдлаар ялалт байгуулсан нэр дэвшигчид тодроод байна.

Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 52 гишүүн нэр дэвшсэнээс 16 нь ялалт байгуулж чадалгүй, “өвдөг шорооджээ”. Тэдний талаар мэдээллийг өрсөлдсөн тойрог тус бүрээр нь хүргэе.

1-р тойрог, Архангай, Өвөрхангай, Баянхонгор:

  • УИХ-ын дарга Г.Занданшатар,
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
  • УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд

2‑р тойрог, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс:

  • УИХ‑ын гишүүн Ц.Цэрэнпунцаг,
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа,
  • УИХ-ын гишүүн Б.Баярсайхан,
  • УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,

5-р тойрог Дархан -Уул, Сэлэнгэ, Төв:

  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий:

  • УИХ-ын гишүүн П.Анужин,
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал

7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь:

  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин,
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй:

  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу