Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын гар тооллогын талаар мэдээллийг хүргэж байна. 

СЕХ-ны дарга П.ДэлгэрнаранНамын жагсаалтаар намуудын авсан саналын хувийг танилцуулъя. Сонгуулийн тухай хуульд зааснаар дангаараа оролцож буй нам 4 хувийн, хоёр намын эвсэл оролцвол 5 хувийн босго давж байж суудал хуваарилалтад оролцоно. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцсон. Эсвлүүдийн тухайд хоёулаа хоёр намаас бүрдсэн учир тус бүр 5 хувийн босготой гэсэн үг юм. Намуудын авсан хувийг дурдвал МАН 35 хувийг, Ардчилсан нам 30.1 хувийн дэмжлэг авсан байна. Харин ХҮН нам 10.4 хувь, Үндэсний эвсэл 5.2 хувь, Иргэний зориг ногоон нам 5 хувийн дэмжлэг авчээ.

Улс төрийн намын тухай хуулиар нийт сонгогчдын нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болж байгаа. Энэ удаад нэгээс дээш хувийн санал авсан есөн нам бий. Тухайлбал, босго давсан таван намаас гадна:

  • Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь, 
  • Үнэн ба зөв нам 2.8 хувь, 
  • Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь, 
  • Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэгийг тус тус авсан үзүүлэлттэй байна. 

Сонгуулийн дүнг өчигдөр цахимаар шууд дамжуулсны дараа гар тооллогыг эхлүүлсэн. Эхний хэсгийн хороод 23 цагийн үед гар тооллогыг хийж эхлэсэн. Энэ ажил хараахан дуусаагүй байна. Долоо орчим газрын тооллого үргэлжилж байна. Тооллого хийж дууссан газрууд дүнгээ ирүүлж байгаа. Эдгээр нь системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй байна” хэмээн хэллээ. 

Мөн “Гар тооллого дууссаны дараа, маргааш Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааныг хийх гэж байна. Хуралдаанаар нэр дэвшигчдээс хуульд заасан босгыг давсан, хамгийн олон хүний дэмжлэгийг авсан хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэрийг гаргана. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-д өргөн барина. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарвал шинээр сонгогдсонд тооцсон гишүүдэд үнэмлэх гардуулах ажлыг зохион байгуулна. Ингээд шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын чуулганаа хийхэд бэлэн болох юм” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу