Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, долдугаар сарын 2-ноос 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй . Өдөртөө +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 2-НООС 6-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус.

Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 4, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу