УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон 126 хүнд өнөөдөр (2024.07.01) 12:00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын гишүүний үнэмлэхийг албан ёсоор гардуулна.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан зургаадугаар сарын 30-нд болж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол баталсан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу