Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. 

Бөхийн галуудын наадмын сорилго барилдаанууд энэ долоо хоногт болж, дуусахаар байна. 

Тодруулбал, маргааш буюу долдугаар сарын 2-нд 12:00 цагаас Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний наадмын сорилго барилдаан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Согоот аманд байрлах “Бөхбилэгт” дэвжээний бэлтгэлийн баазад (Дархан явах замд 52-н даваа уруудаад Сүүж уулын амралт руу салдаг самбараар баруун эргээд, хойшоо шороон замаар 15 км) болох ажээ. 

Харин Увс аймгийн “Увс нуур” галын наадмын сорилго барилдаан долдугаар сарын 4-нд буюу Пүрэв гарагт Харзтайд байрлах “Шүтээн” амралтад болох товтой байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу