Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёрюү Д.Дагвадоржийн биеийн байдал сайжирч, илааршиж байгаа ажээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйж хуудастаа “Ай сайхан. Хонь цатгалан. Чоно бүтэн” хэмээн бичиж, зургаа оруулсан байна.

Аса аварга биеийн байдалд нь санаа тавьж буй монголчууддаа талархаж буйгаа илэрхийлээд, “Баярлалаа, та бүхэнд! Бие маань бага багаар овоо л болж байна. Баярлалаа” хэмээн бичжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд цахим хуудсаараа дамжуулан хавдраар өвчилсөн тухайгаа мэдээлж, “Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс…” хэмээн бичиж байв. Мөн “Би дахин эрүүл болж, инээмсэглэж чадна гэж итгэж байна. Намайг үргэлж дэмждэг бүх хүмүүст талархаж байна” гэж жиргэж байсан билээ.

Их аварга Япон улсыг зорьж, хагалгаа нь амжилттай болж, эх орондоо ирсэн бөгөөд цахим хуудсаараа дамжуулан “Бүх зүйл бүрэн, маш сайн байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээн мэдээлсэн юм.

Арлын орныг аа бяр, ухаанаараа байлдан дагуулж, Монгол эх орноо дэлхийн дайдад хангалттай сайнаар сурталчилсан их аваргадаа эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе. 

Э.ЭГШИГЛЭН

20 САНАЛ

  1. Хүнээс мөнгө гуйж зээлчээд өгдгүй хогийн гар бага гэлтгүй буцааж өгч сурах хэрэгтэй Муу гахай мөнгөө өгөөчээ

  2. Монголын ард түмний циркийг нь гоё ёмоор нь болгоод өгчих, олон уран бүтээлчдийг гудамжинд гаргаад олон гомдсон, одоо тэр бүхнийг засаад олон рүнийг баярлуулж буян хий!!!!

  3. Монголын ард түмний циркийг нь гоё ёсоор нь болгоод өгчих, олон уран бүтээлчдийг гудамжинд гаргаад олон хүн гомдсон, одоо тэр бүхнийг засаад олон хүнийг баярлуулж буян хий!!!!

  4. Хурдан эдгээд Монгол эх орондоо олон сайн сайхан зүйлийг хийгээрэй.

  5. Монгол улсад цор ганц байдаг Хүүхдийн паркийг хүүхдүүдэд нь өгчих!!!! Хувхай ханаж цаддааггүй Бярмангуудааа

  6. За яах вэ нэг ч гэсэн Монгол хүн эрүүл саруул эсэн энх байвал болно оо

  7. Хурдан эдгээрэй эрүүл байхад хүн бүхнийг хийнэ засна бодно ашгүй дээ

  8. Их аваргадаа эрүүл энхийг хүсье. Хурдан эдгээрэй.
    Хүчтэй байгаарай.

  9. Их аваргадаа эрүүл энхийн дээдийг хүсье! Сэтгэлээ ариун байлгаж хүчтэй байгаарай! Монголчууд минь гуйя🙏🙏 хэн нэгэн өвдсөн хүнээ битгий дорожлооч! Өвчин гэдэг хэлж ирдэггүй шүү! Хэнд ч тохиолдох энэ муухай өвчнөөр шаналж буй хэнбэгуайг ч зүгээр л чин сэтгэлээсээ хайрла, ерөө! Дүү чамд хурдан эдгэж эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсье! Эдгэрнээ чадна🌷🍀💪✊

  10. Женко олон залуусын амьдралыг там болгосон доо. Залуусыг хөөргөж архидуулж өөрийнхөө төлөө хойшид ч олон залуу хүмүүсийн амьдралыг там болгох байх. Залуус минь хол байгаарай

  11. Би эрүүлээ гэж би чаднаа гэж өөртөө итгэлтэй байвал эдгэж босоно доо сэтгэлийн тэнхээтэй хүн ямарч юмыг ялж давж гарч чаднаа хүний сэтгэл сэтгэхүй гэдэг өөрийгөө эмчилдэг юм шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу