НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буй Йенс Столтенберг “Yomiuri” сонинд ярилцлага өгөхдөө “НАТО Хятадыг дайсан гэж үздэггүй. Гэвч Бээжин тус эвслийн үнэт зүйл, ашиг сонирхлыг эсэргүүцэж байна гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Мөн тэрбээр “БНХАУ Тайвань болон түүний хөрш орнуудыг заналхийлж байна” гэж хэлсэн байна. Үүнээс гадна НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хятадыг ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлж байна гэж буруутгажээ. Тэрбээр “Бээжин ОХУ-ыг дэмжсэнээрээ ‘дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ дахь хамгийн том дайн’-ыг өдөөж байна” гэж хэлсэн байна.

АНУ “Орос, Хятад хоёр орон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах эрхтэй гэдэг ч ‘Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой’ гэх нэрийдлээр, Хятадын аж ахуйн нэгжүүдийн эсрэг зөвхөн нэг талыг барьж, хориг арга хэмжээ авч байна гэж Бээжин удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байна” хэмээн тэмдэглэжээ.

Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнгю өмнө нь ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ ‘Хятад Орост цэргийн дэмжлэг үзүүлж байна’ гэсэн ташаа мэдээлэл тарааж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу