УИХ-ын ээлжит сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдтэй уулзаж, бүсийн хөгжилд сумдын төрөлжсөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогоо танилцууллаа. Төвийн бүс Дарханы дэд бүтцийг түшиглэн үйлдвэрлэлийн сэргэлтийг ирэх дөрвөн жилд эхлүүлэхийг зорьж байна.

Харин иргэд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Ардын Намаас хэрэгжүүлсэн хамгийн үр бүтээлтэй ажлыг 5Ш ажиллагаа болон орон нутагт ипотекийн зээлийг 3 хувь болгосон явдал гэж дүгнэсэн байна.   

Төвийн бүсэд газар тариалангаас гадна уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлнэ. Шарын гол сум бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангах уурхайтай. Иймээс мөрийн хөтөлбөрт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр тусгаад байна.

Дархан-Уул аймгийн 60 гаруй жилийн өмнөх аж үйлдвэрлэлийн сэргэлт ирэх 4 жилд төвийн бүсийн хөгжлийг дагаад эргэн ирнэ хэмээн харж байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан төвийн бүсийн энэ бодлогыг хэрэгжүүлэхийг бүс нутгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу