Та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон өвчиндөө шаналж яваа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг.
May be an image of text
Мөн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэд бол гурван нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг.
Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.
ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.
May be an image of 1 person, child and text

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу