УИХ-ын ээлжит сонгуулийн VIII тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа өндөрлүүллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт Баянзүрхчүүд итгэл хүлээлгэж, дэмжиж байна.

Тэд нийтдээ 16 хоногийн хугацаанд 45 удаагийн уулзалтаар 50 мянга гаруй иргэдтэй уулзаж МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт хийсэн ажил, хэлсэн үгтэй, нэр цэвэр, гар цэвэр нэр дэвшигчдийг МАН-аас илгээсэн учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгож дэмжиж байна.

Монгол Ардын намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг дүүрэг орон нутагтаа хийлгэж, амьдрах орчин, амьжиргаагаа дээшлүүлэхэд багаар нь Баянзүрхчүүд дэмжиж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу