МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2024.07.02) 08:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд хуралдаж, шинэхэн парламентын болон Засгийн газрын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал,

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргажээ.

МАН-ын Удирдах зөвлөл чуулганы анхны хуралдааны дараа дахин хуралдаж, бүлгийн дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байгаа учраас түүний оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилох улс төрийн шийдвэр гаргажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу