УИХ-ын 126 гишүүн тангаргаа өргөж, улс төрийн намууд дотоод томилгоондоо өөрчлөлт оруулахаар ярилцаж байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа Я.Содбаатарыг томилох шийдвэрт хүрсэн талаар бид мэдээлсэн.

АН-д одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаярыг чөлөөлж, түүний оронд Н.Ганибалыг томилох тухай яригдаж байгаа аж. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон түүнийг АН доторх бүлэглүүдийн эрх ашгийг тэнцвэржүүлж чадна гэж намынхан нь үзэж байгаа сурагтай.

Эх сурвалжийн мэдээлснээр, мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад Б.Баттөмөр хэмээх залуугийн нэр яригдаж байгаа аж.

АН-ын Үндэсний бодллогын хорооны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шийдэж батлах юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу