Францын парламентын сонгуулийн хоёр дахь шат Эммануэль Макрон ялагдсанаар өндөрлөж магадгүй байгаа нь барууны орнууд болон НАТО-гийн хувьд “сүйрэл” болно гэж “Bloomberg” мэдээлжээ.

Урьдчилсан мэдээгээр, хэт барууны үзэлт “Үндэсний ралли” нам сонгуульд ялж, тус улсын удирдагч Эммануэль Макрон ялагдах төлөвтэй байна. Хэдийгээр тэрбээр ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэх ч эрх мэдлээ алдах эрсдэлтэй аж.

“Bloomberg” нийтлэлдээ “Францын Ерөнхий сайдаар “Үндэсний холбоо”, эсвэл зүүний хүчний “Шинэ ардын фронт” эвслийн төлөөлөгч томилогдох магадлалтай гэж таамаглаж байна.

Хэрэв Макроны нам ялагдвал Франц Улсыг Европын холбооны хоёр дахь чухал улсаас Украинд үзүүлэх тусламжийг зогсоохыг дэмжигч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг өрөвдсөн улстөрчид удирдах болно. Энэ нь Европын холбоо болон НАТО-г тогтворгүй болгож, Киевт үзүүлэх тусламжийг ч эрсдэлд оруулж болзошгүй юм” гэжээ.

Францад болсон парламентын сонгуулийн эхний шатанд Марин Ле Пенийн “Үндэсний ралли” нам нэгдүгээр байрт, зүүний хүчний “Шинэ ардын фронт” эвсэл хоёрдугаар байрт, Макроны эвсэл гуравдугаар байрт орсон билээ.

Эх сурвалж: AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу