УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам УИХ дахь 11 суудлаа 42 болгон өсгөсөн амжилт үзүүлсэн. Өнөөдөр тус намын 42 гишүүн тангаргаа өргөж, төр түмнээ төлөөлөх түшээд болоод байгаа билээ.

УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд Төрийн ордонд хуралдаж байна. Тэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцэж байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл бий.

Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймагт өрсөлдөн, ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод буй О.Цогтгэрэл өмнөх парламентын үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан.

Түүнийг шинэ засгийн газрын сайд болно гэсэн мэдээлэл бий ч тэрбээр ийм санал ирсэн тохиолдолд татгалзахаа хэлсэн юм. Тэрбээр “Ардчилсан намд Засгийн газарт орох санал ирээгүй байна. Хэрвээ ийм санал ирвэл намын эрх бүхий байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Олонхийн шийдвэр яаж гарна, түүнийг биелүүлэх үүрэгтэй” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу