Агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж байна. 

Тодруулбал, он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 3-нийг хүртэлх хугацаанд агаарын тээврээр 324,386 зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 145,8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Зорчигчдын 234,121 нь олон улсын нислэгээр үйлчлүүлсэн бол 90,265 нь орон нутгийн нислэгээр зорчсон байна. 

Нислэгийн компаниар нь ангилбал, 

  • МИАТ ТӨХК 173,541,
  • Аэро Монголиа ХХК 37,545,
  • Хүннү Эйр ХХК 27,201,
  • Туркиш Эйрлайнс 17,901,
  • ЭйрЧайна 4,239,
  • Ашиана Эйрланс 18,123,
  • Изинис Эйрвэйс ХХК 6,178,
  • Монголиан Эйрвэйс Карго ХХК 2,403,
  • Кореан Эйр ХХК 33,427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүүлж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусгасан. Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүүлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлэн нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломжийг бүрдүүлээд буй аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу