Долоодугаар сарын 3-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт: “Интерном”-д: Монгол-Солонгосын политeхникийн коллeжийн захирал Э.Түмэндэмбэрэл, багш нарын төлөөлөл “Мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ ба сургалт” сэдвээр сэтгүүлчидтэй уулзана. 
09:00-17:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд: Увс аймгийн Тэс сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Тэс сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Тэс 100: Түүх, шашин өв соёл сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хурлаар баяд ястны угсаа гарвал, үүх түүх, шашин, зан заншил, соёл уламжлал, зан заншил, аж амьдралын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
10:00 цагт: “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дуусаж буйтай холбоотой паркийн талбайд мэдээлэл өгч, танилцуулна. Утас: 8803-3696.
11:00 цагт: “Чингис хаан” музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэн 7-р сарын 25 хүртэл гарна. Утас: 9905-1914.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу