Шинэ парламентын 126 гишүүн өчигдөр (2024.07.02) тангаргаа өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдож, бусад томилгооны асуудлууд анхаарал татсан хэвээр байна. 

Парламентад Монгол Ардын нам олонх учир дангаараа Засгийн газар байгуулах боломжтой. Гэвч Ардчилсан нам, ХҮН намтай эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулах болсон талаар яригдаж буй. Тодруулбал, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн. Ажлын хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтаж буй аж. 

Харин Ардчилсан нам болон ХҮН нам эл асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ дахь АН-ын даргаар улиран сонгогдсон О.Цогтгэрэл “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улстөрчийн хувьд “Айлын хатавчинд очиж суухгүй” буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно” хэмээв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу