Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд “Туул” голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулжээ.

Тухайн эмэгтэйг алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Зөв амарч биёэ аваад явчих чадваргүй хүмүүс ээс л гол мөрөнд орж үхэх болжээ. Гол мөрөн бузарласан аймаар юмаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу