Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийт 34 галт тэрэг гарчээ. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч буй юм байна.

Тяньжин боомтоос авто замаар гарч байгаа чингэлгийн тоо хязгаартай байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногийн байдлаар, авто замаар тээвэрлэгдэхээр гааль хийгдсэн 1000 чингэлэг гаалийн талбайн ачааллаас хамааран хүлээгдэж байгаа ажээ.

Үүний шалтгаан нь авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж лацаддаг талбай (Binhai Zhong Yuan) өдөрт 20-50 чингэлэг боловсруулах хүчин чадалтай, мөн энэ ачаалалд таарсан хүн хүчтэй байдагтай холбоотойг албаныхан хэлж буй юм.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 11000 TEU буюу 5500 орчим чингэлгийн үлдэгдэл байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу