Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна. Үүнд,

    • Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.
    • Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан долдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй.

Мөн долдугаар сарын 11, 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүйг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу