Долоодугаар сарын 4-ний Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Жендэрийн Үндэсний хороо Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, квотын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9988-5696.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
10:00 цагт: Элсэлтийн шалгалт улс орон даяар түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлнэ.
09:30-11:00 цагт: Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс “Peace tower”-т Хүүхэд, залуучуудад зориулсан Бэлгийн боловсролын төвийг нээнэ. Утас нь: 8802-0284.
11:00 цагт: 21-р сургуульд: Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 8976-0092.
13:00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: “The Night with us” тоглолтын талаар “Камертон”, “Номин талст”, “Никитон”, “Хар сарнай” хамтлагийнхан мэдээлэл хийнэ. Утас: 8802-6864.
Спорт:
-Хөвсгөл аймагт “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн 7-р сарын 1-5-нд болж байна.
-Нийслэлд хөл бөмбөгийн өсвөр насны УАШТ-ний шигшээ тоглолтуууд болно.
-Д.Сүхбаатарын талбайд: Бага насны боксчдын УАШТ “Олимпын гараа-2024” уриан дор болж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу