Орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өнөөдөр (2024.07.04) түүхийн хичээлээр эхэлж байна. Дэлхийн улс орнууд элсэлтийн ерөнхий шалгалтад ихээхэн ач холбогдол өгдөг. Элсэлтийн шалгалт нь сурагчдыг дээд боловсролын байгууллагад элсүүлэх гол шалгуур болдог бөгөөд сурагчдын академик чадавх, мэдлэгийг үнэлэх чухал арга хэрэгсэл юм.
Ингээд дэлхийн улс орнууд ЭЕШ-д хэрхэн ач холбогдол өгдөг болон хэрхэн зохион байгуулагддаг талаар сонирхоцгооё.
  • АНУACT Exam: Best American College Testing (ACT) Practice Test Institute
АНУ-д SAT (Scholastic Assessment Test) болон ACT (American College Testing) гэх хоёр үндсэн элсэлтийн шалгалт байдаг. Эдгээр шалгалтыг их, дээд сургуулиудад элсэхэд өргөн ашигладаг. Шалгалтын оноог сургуулийн дүнтэй хослуулан үздэг.
ACT шалгалтыг жилд хэд хэдэн удаа авдаг бөгөөд сурагчид ACT-ийн албан ёсны вэбсайтаар дамжуулан бүртгүүлдэг. Бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай бөгөөд шалгалтын өдрийг сонгох боломжтой.
  • БНХАУThe gaokao, exams, and social mobility in Chinese history — Jeremiah Jenne
Хятадад “Gaokao” гэдэг нэртэй улсын элсэлтийн ерөнхий шалгалт хамгийн чухалд тооцогддог. Энэ шалгалтад орох нь оюутнуудад их сургуулиудад элсэх гол боломжийг олгодог бөгөөд ихээхэн хатуу хяналт дор явагддаг байна. Асар хатуу зохион байгуулагддаг уг шалгалтыг жил бүр есөн сая гаруй сурагч өгдөг аж.
  • ЯпонCommon Test for University Admissions Begins - The Japan News
Японд “National Center Test for University Admissions” гэдэг шалгалт авдаг бөгөөд оюутнуудад үндсэн болон мэргэжлийн хичээлүүдээр үнэлгээ өгдөг. Их сургуулиуд өөрсдийн нэмэлт шалгалтуудыг авдаг. NCUEE шалгалт жилд нэг удаа, нэгдүгээр сард явагддаг. Сурагчид өмнөх оны намар бүртгүүлж, шалгалтын өдрийг сонгох боломжтой.
Шалгалтын оноо нь тус бүр 0-200 онооны системээр үнэлэгддэг. Их, дээд сургуулиуд энэ оноог ашиглан элсэлтийн шийдвэр гаргадаг.
  • Өмнөд Солонгос

Why Suneung is always on a Thursday

Өмнөд Солонгост “Suneung” буюу College Scholastic Ability Test (CSAT) хамгийн чухал шалгалтад тооцогддог. Энэ шалгалтын оноо нь сурагчдын их, дээд сургуульд орох боломжийг тодорхойлдог. Тэр ч утгаараа эцэг эх, асран хамгаалагч, тэр ч бүү хэл нийгмийн бусад бүлгүүд хүртэл шалгалт өгөхөөр явж буй сурагчид аль чадахаараа тусалдаг байна.

Хоцорч буй сурагчийг цагдаагийн хамгаалалтад оруулан хүгэж өгч буй бичлэгийг та цахим орчноос харсан биз ээ.

  • Их БританиA-Level: Advantages For International Students
Их Британи улсад A-levels (Advanced Level) шалгалт нь их, дээд сургуульд элсэхэд шаардлагатай гол шалгалт юм. Сурагчид хоёр жилийн туршид тодорхой хичээлүүдээр бэлдэж, энэ шалгалтыг өгдөг. Мөн олон улсын их сургуулиудад элсэхэд A-level-ийн дүнг хүлээн зөвшөөрдөг.
  • ЭнэтхэгThe Joint Entrance Examination (JEE) Main is the most tenacious entrance examination for admission to Engineering colleges - Future Beyond Technology - Get the Latest & Greatest in Tech
Энэтхэгт IIT-JEE (Indian Institutes of Technology Joint Entrance Examination) болон NEET (National Eligibility cum Entrance Test) гэх шалгалтуудыг их, дээд сургуулиудад элсэхэд ашигладаг. Тус улсын шалгалтууд нь маш өндөр өрсөлдөөнтэй байдаг.
NEET шалгалт жилд нэг удаа, тавдугаар эсвэл зургаадугаар сард явагддаг. EET-ийн шалгалтын нийт оноо 720 байна. Асуулт бүр дөрвөн оноотой бөгөөд буруу хариулт бүрээс нэг оноо хасдаг.
  • ОХУЕдиный государственный экзамен (ЕГЭ) - РИА Новости, 31.05.2022
ОХУ-д ЕГЭ (Единый государственный экзамен) буюу Нэгдсэн улсын шалгалт байдаг. Энэ шалгалтын үр дүнгээр сурагчид их, дээд сургуулиудад элсдэг. Энэхүү шалгалтын заавал өгөх хичээл нь эх хэл ба матетматик байдаг. ЕГЭ шалгалт нь жилд нэг удаа, тавдугаар сараас зургаадугаар сарын хооронд явагддаг. ЕГЭ-ийн шалгалтын дүнг тус бүр 0-100 онооны системээр үнэлдэг. Их, дээд сургуулиуд энэ оноог үндэслэн элсэлтийн шийдвэр гаргадаг.
Эдгээр жишээнүүдээс үзэхэд, элсэлтийн ерөнхий шалгалтууд нь дэлхийн олон улсад их сургуулиудын элсэлтийн үндсэн арга хэрэгсэл болдог бөгөөд сурагчдын ирээдүйн боловсрол, мэргэжлийн замналд ихээхэн нөлөөлдөг. Тиймдээ ч ард иргэд нь ч шалгалтын өдрүүдэд аль болох сурагчдад туслахыг хичээж, урам зориг өгдөг байна.

 

Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт өгч буй сурагчдадаа өндөр амжилт хүсье.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу