Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдаж байна.

Энэхүү хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2024 оны долдугаар сарын 3-ны өдөр уулзав.

Монгол, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг харилцааг гүнгийрүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэд найрамдлыг бататгах талаар хэлэлцсэн байна.

Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсныг Ван И сайд онцлон тэмдэглээд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинэ парламентын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу