Астанад болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Беларусийг тус байгууллагад элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурснаар эхэлсэн талаар “РИА Новости” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Эрхэм төрийн тэргүүнүүд ээ, Бүгд Найрамдах Беларусь Улсыг ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх шийдвэр гарлаа” гэж мэдэгдээд, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод баяр хүргэсэн байна.

Токаев “Танай улс богино хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэхэд шаардлагатай бүх шалгуурыг хангалаа” гэж нэмж хэлжээ.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт долдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх – тогтвортой энх тайван, хөгжлийн төлөө зүтгэе” уриан дор болж байна.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хамтран 24 багц баримт бичигт гарын үсэг зурахаас гадна холбооны оролцогчид сайн хөрш, эв нэгдлийн зарчмуудыг тууштай баримталж буйг баталгаажуулсан тунхаглал, мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу