ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр “Дэлхийн дэг журамд маш хурдацтай өөрчлөлтүүд орж, олон туйлт ертөнц хэдийнэ бодит болсон” гэж мэдэгдэв.

Путин “Дэлхийд хурдацтай, эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд өрнөж байгаа өнөө үед ШХАБ-ын олон улсын үйл хэрэг дэх идэвхтэй байр суурь эрэлт хэрэгцээтэй байгаа нь эргэлзээгүй” гэж хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь БРИКС-ийн хамтаар дэлхийн шинэ дэг журмыг бий болгох гол тулгуур багана болно гэдэгт бид итгэлтэй байна” гэж нэмж хэлсэн байна.

Оросын төрийн тэргүүн “Дэлхийн шударга ёсыг эрхэмлэдэг, хууль ёсны эрхээ тууштай хамгаалж, уламжлалт үнэт зүйлсээ хамгаалахад бэлэн байгаа улс орнуудын хүрээ өргөжиж, эрх мэдэл, эдийн засгийн хөгжлийн шинэ төвүүд бий болж, бэхжиж байна” гэж тэмдэглэжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсууд

    1. ОХУ
    2. 2. Энэтхэг
    3. 3. Казахстан
    4. 4. Хятад
    5. Киргиз
    6. Пакистан
    7. Таджикстан
    8. Узбекстан
    9. Иран
    10. Белорусь

Ажиглагч статустай орнууд

    1. Монгол
    2. Афганистан

Хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр холбоо харилцаатай улсууд

    1. Азейрбайжан
    2. Армени
    3. Бахрейн
    4. Египет
    5. Камбож
    6. Катар
    7. Кувейт
    8. Мальдив
    9. Мьянмар
    10. Непал
    11. АНЭУ
    12. Саудын Араб
    13. Турк
    14. Шри-Ланка зэрэг орнууд

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу