Залуу сэтгүүлч Ш.Цогзолмаа Их Британийн алдарт “BBC news”-д ажиллахаар болжээ. 

Тодруулбал, тэрбээр энэ тухайгаа “Энэ оныг дуустал Лондон дахь BBC World Service (BBC News)-д сэтгүүлчээр ажиллах гэж буйгаа дуулгахдаа баяртай байна. Энэхүү боломжийг олгосон Чевенинг болон BBC хамтарсан хөтөлбөрт маш их баярлалаа.

Дэлхийн хамгийн том медиа байгууллагын дээвэр дор үлгэрлэж явсан сэтгүүлчидтэйгээ зэрэгцэн ажиллах нь. Хүүхэд насны мөрөөдөл BBC-д ажиллах байв. Олон боломж, туршлага олж авна гэж найдаж байна” хэмээн бичсэн байна. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу