Долдугаар сарын 5-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

08:30 ЦАГТ:

“Интерном”-д: Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч, аялагч Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалттай.

10:00 ЦАГТ: 

Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд: БОАЖЯ ээлжит хэвлэлийн хурлаар Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцуулж мэдээлнэ. Утас: 9002-223. 9888-8803.

11.30 ЦАГТ: 

-“Новотел” зочид буудалд: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

“Чингис хаан” Үндэсний музейд: Европт гарсан “Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна. 

12:00 ЦАГТ: 

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Баяр наадмын өдрүүдэд Соёлын наадам 16 дахь жилдээ болох гэж буй талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор хамтран мэдээлнэ. Утас: ​​​​​976-11-329137

16:00 ЦАГТ: 

Монгол Улсад орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсны мэндэлсний 100 жилийн ойгоор Хүрэл Тогоот дахь “Одон орон судлах оргил”-ыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу