Урт амралтын өдрүүдээ аялал зугаалгаас гадна гэр бүлтэйгээ гэртээ өнгөрөөх төлөвлөгөө ч бас чухал. Дан ганц гадна орчинтой харилцах харилцаанд сургах бус, хүүхдийнхээ дэргэд суугаад, юу мэдэрч байгааг нь ажиглах хамгийн чухал. Ингэснээр та үр хүүхдээ илүү ойлгож, мэдрэмжийг нь дэмжих болно гэсэн үг. 
Хүүхдээ байнга тэвэрч үнсэж байгаарай: хүүхэд насны хайр болон эрүүл мэнд, ирээдүйн аз жаргалд нь маш их нөлөөтэй - News
Монголчууд төдийлөн нээлттэй биш. Дээрээс нь харагдах байдлаар бусдыгаа дүгнэдэг муу талтай. “Тэрний хүүхэд яасан хөөрхөн юм бэ. Хичээлээ хийгээд л сууж байдаг” гэхчилэн ярих нь хүүхдийн сэтгэлд маш том сэв суулгадаг. Харин ч хүүхдийнхээ юуг, хэрхэн мэдэрч байгааг анзаарах нь илүү дотно мэдрэмж төрүүлнэ. 
Энэ удаад үр хүүхэдтэйгээ хамт суугаад, сэтгэлд тань юу торж байгааг мэдрүүлэх хүчирхэг хүүхэлдэйн киног санал болгож байна. Хүчирхэг гэсний учир нь бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн кино хэмээн тодотгож болохгүй ч гэлээ хүний сэтгэлийн торгон утсыг хөдөлгөж, цаашлаад таны нүднээс нулимс цийлгэнүүлэх вий.
I think I adopted the shrek cat : r/cats
Бидний амьдралдаа өдөр тутам тохиолддог хэр нь тэр бүр анзаардаггүй гайхалтай зүйлсийн тухай өгүүлснээрээ хүүхэлдэйн кино нь онцлог байдаг. Таныг буйдандаа тухлаад хайртай үрстэйгээ сэтгэлээ нэгтгэж, хором мөчийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсэж байна. 
  1. “The Lion King” (1994) – Диснейн энэхүү алдарт хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн үгүй. Симба нэртэй арслангийн талаар өгүүлдэг бөгөөд гайхалтай дуу, дүрслэл, сэтгэл хөдөлгөм түүхээрээ алдартай. The Lion King (1994) - IMDb
  2. “Toy Story” (1995) – Pixar-ийн анхны бүрэн хэмжээний компьютер график ашигласан хүүхэлдэйн кино бөгөөд Энди хүүгийн тоглоомнууд амьд гэдгийг харуулдаг.
  3. Цаашлаад нөхөрлөл, өөртөө итгэх итгэлийн тухай ч сургамжийг өгүүлэх болно. Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйг харуулж чадсан нь таны хүүхдэд ч гүн сэтгэгдэл үлдээх биз ээ.
Toy Story': 1995 Review I Original Movie
3. “Spirited Away” (2001) – Японы Studio Ghibli-ийн бүтээл. Энэ кино нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл бөгөөд Японы соёл, үлгэр домог, өв уламжлалыг харуулсан гайхалтай түүх юм. Мөн байгаль, сүнсний ертөнц, хүндлэл, хариуцлага зэрэг сэдвүүдийг хөнддөг. Ингэснээр хором ч анхаарал сарних завдал өгдөггүй адал явдал өрнөнө.
“Spirited Away” киноны ертөнц нь хачирхалтай, өвөрмөц дүрүүдээр дүүрэн. Саун нь янз бүрийн сүнснүүд, амьтад, шидэт хүмүүсийн цуглардаг газар бөгөөд энэ ертөнц нь гайхалтай дэлгэрэнгүй дүрслэл, сонирхолтой адал явдлуудаар дүүрэн юм.
Foodie movies you should have seen: Spirited Away (2001) - The Fulcrum
4. “Frozen” (2013) – Диснейн энэ кино нь Эльса, Анна хоёрын түүхийг өгүүлдэг бөгөөд “Let It Go” дуу нь олон улсын хит болсон. Хэн хэндээ эрхэм нандин эгч дүүсийн хайр сэтгэл хэрхэн хүйтэн цэвдэг сэтгэлийг ялан дийлж байгааг үзүүлдэг. Өсвөр насныхан гэлтгүй бүх л насныханд хайр сэтгэлийн тухай гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. 
Frozen (2013) | Movie Reviews | Popzara Press
5. “Finding Nemo” (2003) – Pixar-ийн энэ кино нь жижиг загас Немо ба түүний эцэг Марлин хоёрын адал явдлыг харуулдаг.
Энэ кино нь үзэгчдийг далайн ертөнцөөр аялж, инээд хөөр, ухаарал авчрахын зэрэгцээ эцэг хүүгийн хайр, найз нөхрийн үнэнч байдлыг сануулдаг.
Finding Nemo (2003) - IMDb
6. “Shrek” (2001) – DreamWorks-ийн бүтээл. Шрек хэмээх аварга ногоон хүний талаар өгүүлдэг бөгөөд түүхийн хошигнол, онцгой дүрслэлээрээ алдартай.
“Shrek” нь анимэйшн киноны салбарт шинэчлэлт хийж, уламжлалт үлгэрийн хэв маягийг эвдсэн. Хошигнол, өвөрмөц дүрүүд, орчин үеийн соёлын элементүүдийг ашиглаж, үзэгчдэд шинэ төрлийн үлгэрийн кино үзүүлсэн гэж болно.
“Shrek” нь бүх насныханд таалагдаж, амьдрал, нөхөрлөл, хайр дурлалын талаархи гүн гүнзгий сэдвүүдийг хөндсөн байдаг.
Shrek (2001) — Fairy tales get turned upside-down – Mutant Reviewers
7. “Beauty and the Beast” (1991) – Диснейн энэхүү сонгодог бүтээл нь Белль ба мангас хоёрын хайрын түүхийг өгүүлдэг. Энэ кино нь 18-р зууны Францын зохиолч Габриэль-Сюзан Барбо де Вилленевийн бичсэн ижил нэрт үлгэрээс сэдэвлэсэн. 
Хайр дурлал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, гадаад төрхөөс илүү дотоод сэтгэлийг чухалчлах талаар гүн гүнзгий сэдвүүдийг хөндсөн байдаг. 
Disney 1991 Beauty and the Beast Film 30th Anniversary Cast Interviews
8. “The Incredibles” (2004) – Pixar-ийн энэ кино нь супер баатруудын гэр бүлийн адал явдлыг харуулдаг.
Киноны гол сэдэв нь гэр бүл, тэдний харилцаа, хамтын хүч чадал юм. Гэр бүлийн гишүүдийн тус бүрийн онцгой чадвар, бэрхшээлүүдийг харуулж, хамтын хүчээр асуудлыг хэрхэн даван туулж байгааг өгүүлдэг.
The Incredibles review – all-conqueringly funny and blastingly energised family comedy | The Incredibles | The Guardian
9. “Up” (2009) – Pixar-ийн сэтгэл хөдлөм, адал явдалт кино. Ахмад Карл Фредриксен болон залуу скаут Рассел хоёрын адал явдлыг өгүүлдэг.
“Up” нь үзэгчдэд амьдралын утга учир, хайр, нөхөрлөл, мөрөөдлийн талаар гүн гүнзгий сэдвүүдийг сануулсан бүтээл юм. Карл болон Рассел хоёрын адал явдал нь энгийн амьдралд ч адал явдал, сэтгэл хөдлөл, шинэ боломжууд байгааг харуулдаг.
Up' Review: Pixar's 2009 Adventure Soars
10. “Coco” (2017) – Pixar-ийн бүтээл. Мексикийн соёлын талаар, Мигель нэртэй хүүгийн “Үхэгсдийн ертөнц” рүү аялсан тухай өгүүлдэг.
“Coco” нь соёлын олон талт байдал, гэр бүлийн холбоо, дурсамжийн талаар гайхалтай түүх өгүүлдэг. Кино нь Мексикийн соёлыг хүндэтгэж, баярын ач холбогдлыг харуулсан бөгөөд олон үзэгчдэд урам зориг, ухаарал өгдөг. “Coco” нь Дисней, Pixar-ийн шилдэг бүтээлүүдийн нэг болж, хүүхэлдэйн киноны ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.
“Coco” кино нь сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, сонирхолтой адал явдал, гайхалтай дүрслэл, хөгжмийн зохиолоороо үзэгчдийг татаж, гэр бүл, хайр, дурсамжийн үнэ цэнийг ойлгуулах гайхамшигт бүтээл юм.
COCO (2017) • Frame Rated
Хүүхэд гэдэг үнэхээр л цав цагаан цаастай адил. Тиймээс хамт байх мөч бүрдээ хамгийн сайхан, гэгээлэг бүхнийг хамтдаа зурахыг хичээгээрэй. 
А.БАЯР

2 САНАЛ

  1. Nice post I learn something more challenging on different blogs everyday It can always be stimulating to read content from different writers and practice a bit of something from their store I favor to use some with the content material on my blog whether you don’t mind Natually I give you a link in your net blog Thanks for sharing

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу