УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.07.05) болж байна. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга нар, Ерөнхий сайд болон байнгын хороодын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын дэд даргын томилгоог УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, МАН-аас Х.Булгантуяаг, АН-аас Б.Пүрэвдорж нарыг тус тус нэр дэвшүүлсэн.

Улмаар тэднийг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн санал хураав.

Гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг томиллоо.



Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ГАДААД ХЭЛ

Англи, орос, хятад, япон



Бөхчулууны ПҮРЭВДОРЖ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ШАГНАЛ

2009 онд “Алтан гадас” одон

ГАДААД ХЭЛ

Англи, орос

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу