Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтын урамшууллыг улирал улирлаар иргэдийн дансанд шилжүүлдэг. Иргэн та 2024 оны II улирал буюу дөрөв, тав, зургаадугаар сарын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах боломжтой юм.

Татварын ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд долдугаар сарын 20-ны дотор шилжүүлэх бөгөөд энэ талаар Сангийн яамнаас мэдээлэх юм байна.

Татварын ерөнхий газраас 2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа 2024 оны долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг зөвлөв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу