Токио-2020 олимпын наадмын алт, Будапешт-2018 ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы бөх Такүто Отогүро, Афин-2004 зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар өчигдөр /2024.07.04/ манай улсад ирсэн.
Тэрбээр Монголын олимпын багийн бэлтгэлд оролцож байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг билээ.
Мөн энэхүү бэлтгэлд Энэтхэг, Япон, ОХУ-ын тамирчид оролцож байна. Тодруулбал, олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Рави Кумар, ДАШТ-ий мөнгөн медальт Дээпак Пуниа, Энэтхэгийн чөлөөт бөхийн шинэ од Сүжит Сүжит зэрэг шилдэг бөхчүүд иржээ.
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу