УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.07.05) боллоо. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга нар, Ерөнхий сайд болон байнгын хороодын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн.

Улмаар Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж, УИХ Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа. 

Ийнхүү нийт гишүүдийн 99 хувийн саналаар Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ томилогдлоо. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу