2018 онд Монголоос зугтсан гэх УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсаас авч ирэхээр хууль хяналтынхан ажиллаж байгаа гэх мэдээлэл гарсан билээ.

Уг мэдээллийг үнэн эсэх талаар сэтгүүлчид ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад “тодорхой ажил хийж байгаа” гэх тайлбарыг өглөө. 

Тэрбээр “5Ш ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газраас удахгүй энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байх” гэх гэлээ. 

Сануулахад, Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татагдахаасаа өмнө гадагшаа гарч явсан. Тиймээс оргон зайлсан гэж хэлж болохгүй. АТГ-ын удирдлагуудтай уулзаж, ярилцаад, энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна” гэх мэдээллийг хэвлэлд өгч байсан юм. 

Т.Бадамжунайгийн талаарх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу