Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоон худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй.
Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусах юм.
Өнөөдрийн байдлаар тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээн ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу