Хэдхэн хоногийн өмнө монгол орон даяар УИХ-ын ээлжит сонгуулийн саналт хураалт болж өнгөрсөн. Улмаар энэ долоо хоногт шинээр сонгогдсон 126 гишүүнд батламж гардуулсан. Мөн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлэх УИХ-ын дарга болон намын бүлгүүдийн даргыг сонгосон.
Харин үүний дараа суудлын тоогоор үнэмлэхүй ялалт байгуулсан МАН энэ удаад АН-тай хамтарсан засгийн газар байгуулах санал гаргасан нь олны анхаарлыг татсан. Харин уг саналыг УИХ дахь АН-ын олонх нь дэмжсэн юм.
Ийнхүү УИХ-ын түүхэнд анх удаа 126 гишүүн сонгогдож, хамтарсан засгийн газар байгуулагдсан нь цоо шинээр бичигдэн үлдэх биз ээ. Одоо намууд сайд нарын суудалд хэрхэн тохирч, ямар томилгоо хийхийг л харах үлдлээ.
Мөн өөр нэгэн үйл явдал нь хүн төрөлхтний спортын их наадам, Парис-2024 олимпын наадамд өрсөлдөх баг тамирчдаа үдэн гаргасан явдал байв. Энэ удаад манай улс 44 эрхтэйгээр оролцож буй. Эх орноо төлөөлж олимпод оролцох баг тамирчдын хувцас, гоёл ч мөн нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад амжсан.
Цаашилбал “Playtime festival” наадам энэ сарын 4-7-ны хооронд Налайхад болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж, өнөөдрөөр (2024.07.07) хаалтаа хийж байна.
Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлууд:
https://www.dobu.mn/?p=66800 СОНГУУЛЬ-2024: УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав
https://www.dobu.mn/?p=67379 ЧУУЛГАН: УИХ-ын 126 гишүүн тангараг өргөлөө
https://www.dobu.mn/?p=67978 УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгов
https://www.dobu.mn/?p=68032 Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо
https://www.dobu.mn/?p=68004 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдыг үдлээ
А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. АН ын Лу овогт удирдаж чадахгүй нь илт боллоо.Онцхуулахд зайлуулаад МАН д нь засгийн нь үлдээгээд өөрсдөө сайн сөрөг хүчнээ хийгээд явбал барав биш үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу