МИАТ ТӨХК тэртээ 1956 оны энэ өдөр зорчигч ачаа, шуудан тээврийн анхны тогтмол нислэгийг Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн чиглэлд үйлдсэнээр байгууллагынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар МИАТ компани 10 агаарын хөлөгтэйгөөр олон улсын 10 гаруй буюу Сөүл, Бусан, Бээжин, Токио, Осака, Хонг Конг, Бангкок, Пукет,Гуанжоу, Истанбул, Франкфурт чиглэлд, орон нутгийн 8 буюу Хөвсгөл, Баян-Өлгий, Увс,Говь-Алтай, Ховд, Завхан, Өмнөговь аймаг, Баянхонгор чиглэлд тогтмол хуваарьт нислэг үйлдэж байна.
2023 онд 950 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд 1 сая зорчигч тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна.May be an image of aircraft and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу