Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр (2024.07.06) Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа.
May be an image of 13 people and text
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байна.
May be an image of 2 people, chess and text
Тэрбээр баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадамд нийтдээ 1213 уран бүтээлчид оролцож байгаа юм. Нийтдээ 7 мэргэжлийн урлагийн байгууллага уран бүтээлчид болоод цэргүүд баяр наадмын нээлтэд ажиллаж байгаа бөгөөд нээлт, хаалтын бэлтгэл 90 хувьтай байна.
May be an image of 4 people and text
Найруулагчийн шинэ санааг тайз, дэлгэцийн шинэ шийдлээр нэгтгэсэн энэ жилийн баяр наадмын онцлог байх нь. Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу