2024 оны Элсэлтийн шалгалтад нийт 35939 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хичээл тус бүрээр хамрагдсан шалгуулагчдын тоог дор нэгтгэлээ. Үүнд:
• Англи хэл-21475
• Түүх-1358
• Хими-5902
• Газарзүй-1005
• Нийгэм судлал-19989
• Математик-23003
• Биологи-5843
• Орос хэл-497 сурагч тус тус шалгалт өгсөн байна. 
Эдгээр хичээлүүдийн хувьд нийт 128 шалгуулагчид хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авчээ.
Тодруулбал,
• Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан байна.
Нийслэлийн Сүхбаатарын дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 4, Баянгол дүүргийн 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч, харин орон нутгаас Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна. Өмнөх оны төгсөгчдын хувьд 3 шалгуулагч 800 оноо авчээ.
• Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.
• Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч байна.
• Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч байна.
• Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна. Эдгээр нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд, мөн Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 шалгуулагч байна.
• Математикийн хичээл дээл улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан. Үүнээс Сүхбаатар дүүргийн 4, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 4, Багануур дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн , харин орон нутгаас Хөвсгөл аймгаас 6, Сүхбаатар аймгаас 5, Увс аймгаас 3, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Говь-Алтай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна.
  • Биологийн хичээл дээр 7 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна. Эдгээр нь Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүд болон Орхон, Увс, Хөвсгөл аймгийн шалгуулагчид болно.
  • Орос хэлний хичээлийн хувьд улсын хэмжээнд 13 шалгуулагч 800 оноогоор үнэлэгдсэн байна. Эдгээр нь Сүхбаатар дүүргээс 3, Баянзүрх дүүргээс 1, Хан-Уул дүүргээс 1, Орхон аймгийн 6, Өмнөх оны төгсөгч 2 шалгуулагчид байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу