Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын хооронд VIP автобус явж эхэлжээ

Тодруулбал, энгийн хот хоорондын автобус нь 45 хүний суудалтай байдаг бол VIP автобус нь хоорондоо зай ихтэй 28 хүний суудалтай аж.

Мөн суудлууд нь хөл амраагчтай, хагас унтлагын зориулалттай. 24 цагийн турш интернэт тасралтгүй ашиглах боломжтой, аяллын турш цай, кофе үнэгүй өгөх ажээ.

Олон цагаар зорчиход гар утасны цэнэг дуусах асуудал ихээхэн тулгардаг бол үүнийг мөн шийдэж, зорчигч хажуудаа гар утсаа цэнэглэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Уг автобус нь долоо хоног бүрийн Пүрэв гарагт 15:10 цагаас Улаанбаатараас хөдөлнө. Харин Улаангомоос Улаанбаатар руу долоо хоног бүрийн Даваа гарагт 15:10 цагаас хөдлөх хуваарьтай байна. Тасалбарын үнэ 160 мянган төгрөг аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу